Халдвартай иргэд ТТАХНЭ, ХСҮТ, “Энэрэл” эмнэлгээр үйлчлүүлжээ Халдвартай иргэд ТТАХНЭ, ХСҮТ, “Энэрэл” эмнэлгээр үйлчлүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Халдвартай иргэд ТТАХНЭ, ХСҮТ, “Энэрэл” эмнэлгээр үйлчлүүлжээ

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, өчигдрийн батлагдсан тохиолдлын зарим иргэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагаар явж тусламж үйлчилгээ авсан тохиолдол гарчээ.

Тухайлбал:

  • Халдвар авсан нэг иргэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, тусламж авсан байна. Тиймээс тус эмнэлгийн 100-гаад ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
  • Мөн ХСҮТ-д нэг халдвартай өвчтөн очиж, тусламж авсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авч, ойр харилцсан 21 хүнийг тусгаарлажээ.
  • “Энэрэл” эмнэлэгт халдвар авсан нэг хүн очиж тусламж авсан учир эмнэлгийн 94 ажилтныг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр коронавирус илрээгүй.

ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг нэг хүнээс халдвар илэрчээ. Тиймээс цагдаагийн газрын 100 гаруй хүнийг хяналт тандалтад авч 10 хүнийг тусгаарлажээ.

Одоогоор Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй голомт БЗД байгаа бөгөөд тус дүүргийн 17 дугаар хорооны 3000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 2000-аад хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Иргэд “COVID-19” халдварын  шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаран очилгүй 119 дугаарт холбогдон зөвлөгөө авах, эмнэлэг хамгийн эрсдэлтэй орчин учир аль болох эмнэлэгт очихгүй байхыг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622806
0 эможи

keyboard_arrow_up