Д.Нарангэрэл: Иргэд “ГУРВАН БАЙХ“ зарчмыг баримтлах хэрэгтэй Д.Нарангэрэл: Иргэд “ГУРВАН БАЙХ“ зарчмыг баримтлах хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нарангэрэл: Иргэд “ГУРВАН БАЙХ“ зарчмыг баримтлах хэрэгтэй

2021 оны 1 сарын 07

Д.Нарангэрэл: Иргэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай 103, 119 дугаар руу хандаарай

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

Дэлхийн олон оронд "3 байх" зарчмыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ зарчимд Зайтай байх буюу хүнтэй 1,5 метрээс ойроос харьцахгүй байх, Цэвэр байх гараа байнга угааж, гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалт хийх, Сэрэмжтэй байх буюу гурван байхын зарчмыг баримтлах хэрэгтэй байна. 

Халдваргүйжүүлэлт энгийн цэвэрлэгээнээс эхэлдэг. Хувь хүн өөрөө цэвэрхэн байхаас эхлээд гэр орон, ажлын байраа цэвэрхэн байлгавал халдвараас хамгаалах боломжтой. 

Аяга, таваг угаагч шингэн өөрийн гэсэн халдваргүйжүүлэгч бодис бага хэмжээгээр агуулсан байдаг. Иймд аяга таваг угаагчаар угаагаад усаар сайн зайлах хэрэгтэй. Мөн хүн өөрийн гэсэн аяга, таваг, халбагатай байх нь хамгийн чухал.

Хатуу гадаргуу дээр байнгын тоосжилт, бохирдол үүсэж байдаг. Хүн өдөр болгон хатуу гадаргуутай харьцаж байна. Тухайлбал, ширээ, хаалганы бариул, гар утас, ТВ-ийн удирдлага, гэрлийн унтраалга, шал, хана гэх мэт. 

Гэрт байгаа эдгээрийг халдваргүйжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь белизнатай усаар арчиж цэвэрлэх. Өдөрт тогтмол цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Нэг литр усанд 15-20 мл орчим белизна хийж уусмалаа бэлдэнэ. Цэвэрлэгээ хийхдээ резинэн бээлий хэрэглэж байх хэрэгтэй.

Мөн угаалгын өрөө, 00-ын өрөөг  белизнатай усаараа цэвэрлэх хэрэгтэй. 

Хамгийн сүүлд нь сэрэмж хэзээ ч илүүдэхгүй тул та бүхэн сэжигтэй тохиолдолтой харьцсан гэж үзэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө тусгаарлаж, ажиглах хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622555
1 эможи

keyboard_arrow_up