Д.НАРАНЗУЛ: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 119 шуурхай утсанд хандаарай Д.НАРАНЗУЛ: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 119 шуурхай утсанд хандаарай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.НАРАНЗУЛ: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 119 шуурхай утсанд хандаарай

2021 оны 1 сарын 07

Arslan.mn

Өөрийгөө коронавирусийн халдвар авсан байж магадгүй гэж үзэж байгаа хүмүүс хэрхэн, хаана хандах талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул: Коронавирусийн халдвар авсан иргэдийг судлахад 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Харин нас ахих тусам өвчлөлийн шинж тэмдэг хүндэрч байгаа тохиолдол ажиглагдаж байна.  50 болон 60-аас дээш насныхан нэн хүнд болон хүнд хэлбэрээр өвчлөх байдал ажиглагдаж байна . Нас ахих тусам эрэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаанаас харахад өвчилсөн иргэдэд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Тиймээс иргэд дээрх сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлэгт очихоос зайлсхийж, гэртээ болон байгаа газраа  өөрийгөө тусгаарлан шууд 119 шуурхай утсанд хандаж зөвлөгөө авах, хэрхэн шинжилгээ өгөх, ямар арга хэмжээ авах заавар, зөвлөмжийг аваарай.  

Ингэснээр та бусдыг эрсдэлд оруулж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх юм шүү.  Тус 119 шуурхай утас 24 цагийн турш иргэдэд ковидын талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622536
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up