НЭМҮТ-д PCR шинжилгээ авах ЛАБОРАТОРИ  байгууллаа НЭМҮТ-д PCR шинжилгээ авах ЛАБОРАТОРИ байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЭМҮТ-д PCR шинжилгээ авах ЛАБОРАТОРИ байгууллаа

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн.

Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацын албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийлүүлэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгуулав.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг өчигдөр буюу 2020 оны 12-р сарын 22-нд НЭМҮТ-д очин үзэж танилцлаа. Лабораторийг цаг үеийн шаардлагаар нэн яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулах, байр, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийж тохижуулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэжээ.

Уг лабораторид SARS-Cov2 вируст халдварыг полимеразын гинжин урвалын аргаар (PCR) илрүүлэх шинжилгээ хийгдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622186
2 эможи

Зочин
2020-12-23 11:32
Т.Мөнхсайхан
ЭМЯ
НЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up