ЭМЯ: Өчигдөр 18 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол  940 боллоо ЭМЯ: Өчигдөр 18 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 940 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр 18 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 940 боллоо

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна.Тус голомтын халдвар нийт 20 болж байна.

Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна.

Халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоосон бөгөөд 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаалаад байгаа. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 473 хүн эдгэрээд байгаа бол нийтдээ 452 батлагдсан тохиолдол эмячлэгдэж байна. 

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488:  /2020.12.18-ны байдлаар/

  • Сэлэнгэд - 216
  • Улаанбаатарт - 163
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 32
  • Говьсүмбэрт - 4
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.18/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622087
1 эможи

Dorj
2020-12-18 20:44
Odoo yu bolood bna be??? Eruul mendiin yamnaas medeelel ogoxdoo taiban amgalan bai uchiriig magdalj bgaa geed bdag obchom ulam labshiraad bgaa yum bush uu??? Mash ix tugshuurtei bna Germand xuniig ni orxichixood obchniig ni achaad irsen yum uu 6 xund ilersem gedeg ni unen uu
Зочин
2020-12-18 11:36
keyboard_arrow_up