БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээнд 4-5 хоногийн дараа халдвар илэрчээ БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээнд 4-5 хоногийн дараа халдвар илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээнд 4-5 хоногийн дараа халдвар илэрчээ

2020 оны 12 сарын 17

Arslan.mn

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна. Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн.  Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг.  

Тэд Б корпус буюу насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар  илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622068
2 эможи

Зочин
2020-12-18 01:07
Энэ эмнэлэг голом болчивуу даа
Зочин
2020-12-17 20:02
Зочин
2020-12-17 13:35
keyboard_arrow_up