Өчигдөр 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаарт 5157 иргэн холбогдож, үйлчилгээ авчээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.12.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1421 дуудлага ирснээс 337 нь яаралтай тусламж, 833 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 5175 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2687 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 157 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 224 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Хамтдаа Давна

|
Эх сурвалж: ЭМЯ
|



































