Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж, бүртгэгдсэн халдварын тоо 917 боллоо Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж, бүртгэгдсэн халдварын тоо 917 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж, бүртгэгдсэн халдварын тоо 917 боллоо

2020 оны 12 сарын 15

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 14-нд улсын хэмжээнд 10,979 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний сорьцод халдвар илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэд хоёр, Улаанбаатарт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа. Эдгээр таван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.

Дотоодын халдварын нийт тоо 464 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 917 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 524 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна" гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 464: /2020.12.15-ны байдлаар/

  •     Сэлэнгэд - 215
  •     Улаанбаатарт - 140
  •     Дархан-Уулд - 45
  •     Орхонд - 25
  •     Дорноговьд - 32
  •     Говьсүмбэрт - 4
  •     Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.15/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622014
2 эможи

Зочин
2020-12-15 11:59
ЭМЯ
2020-12-15 11:20
Адаглаад дуу байгаа эсэхээ шалгаж байгаач. ДҮРС нь гараад, дуугүй байх юм.
keyboard_arrow_up