ЭМЯ: Өчигдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 898 боллоо ЭМЯ: Өчигдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 898 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 898 боллоо

2020 оны 12 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын талаарх ээлжит мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 21,470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохоилдол 898 боллоо.

Үүнээс 384 буюу 42.8 хувь нь эдгэрээд байгаа бол одооогоор 505 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал,

  • Хөнгөн-414
  • Хүндэвтэр-84
  • Хүнд-6
  • Маш хүнд нэг хүн байна.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 447 боллоо." гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 447: (2020.12.10-ны байдлаар)

  • Сэлэнгэд - 207
  • Улаанбаатарт - 132
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 31
  • Говьсүмбэрт - 4 
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621897
0 эможи

Зочин
2020-12-10 12:20
keyboard_arrow_up