Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангайд халдвар нэмэгдээгүй Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангайд халдвар нэмэгдээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангайд халдвар нэмэгдээгүй

2020 оны 12 сарын 08

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд нэг батлагдсан тохиолдол илэрлээ.

Хавьтлуудын давтан шинижлгээ хийгдсэн байгаа. Тодруулбал, Улаанбаатарт 1,609, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хавьталд шинжилгээ хийсэн. Ингэхэд нэг хүний шинжилгээнд буюу Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмэгдсэн. 

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж илрээгүй. 

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байгаа" гэдгийг хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621848
0 эможи

Зочин
2020-12-08 13:02
keyboard_arrow_up