Улаанбаатарт 32, Дорноговьд 3, Сэлэнгэд 2, Орхон аймагт 1 иргэнээс шинээр халдвар илэрлээ Улаанбаатарт 32, Дорноговьд 3, Сэлэнгэд 2, Орхон аймагт 1 иргэнээс шинээр халдвар илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 32, Дорноговьд 3, Сэлэнгэд 2, Орхон аймагт 1 иргэнээс шинээр халдвар илэрлээ

2020 оны 12 сарын 07

Arslan.mn

/2020.12.07/ 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "12 сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23,341 хүнд шинжилгээ хийхэд 38 батлагдсан тохиолдол илэрлээ.

  • Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн бөгөөд 3 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн.
  • Сэлэнгэд хоёр тохиолдол нэмэгдлээ.
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.
  • Орхон аймагт нэг тохиолдол нэмэгдсэн.

Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна." гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 439: (2020.12.07-ны байдлаар)

  • Сэлэнгэд - 203
  • Улаанбаатарт - 128 
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 31
  • Говьсүмбэрт - 4 
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
621831
4 эможи

Зочин
2020-12-07 19:16
Зочин
2020-12-07 13:30
keyboard_arrow_up