САЙН МЭДЭЭ: Дотоодод голомтлон гарсан халдвараар өвчилсөн 13 хүн эдгэрлээ САЙН МЭДЭЭ: Дотоодод голомтлон гарсан халдвараар өвчилсөн 13 хүн эдгэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Дотоодод голомтлон гарсан халдвараар өвчилсөн 13 хүн эдгэрлээ

2020 оны 12 сарын 06

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр эдгэрсэн 16 хүн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны буй сувилалын ажиглалтад шилжлээ. Эмнэлгээс гарсан хүмүүсийн дотор голомтлон гарсан халдвараас үүдэлтэйгээр өвчилсөн 13 хүн байгаа. Тодруулбал, Улаанбаатарын 7, Сэлэнгийн 1, Орхоны 4, Дорноговь аймгийн нэг хүн голомтлосон халдвараас эдгэрч ажиглалтад шилжлээ. Мөн ТИР машины жолооч нэг хүн, Энхсаран сувилалд халдвар авсан хоёр хүн, ингээд нийт 16 хүн эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 849 болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 тохиолдол эмчлэгдэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
621812
16 эможи

Зочин
2020-12-07 19:14
zochin
2020-12-06 14:46
odoo nogoo D geh met barag edgereed garach baigaa baih shu
zochin
2020-12-06 14:46
odoo nogoo D geh met barag edgereed garach baigaa baih shu
Зочин
2020-12-06 13:16
keyboard_arrow_up