Улаанбаатарт 7, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 358 боллоо Улаанбаатарт 7, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 358 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 7, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 358 боллоо

2020 оны 12 сарын 01

Arslan.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд нийт 12,116 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 400 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд 10 хүний сорьцод коронавиурс илэрлээ.

Архангай аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ хүн өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал юм. 

Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ долоон тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. 

Сэлэнгэ болон Говьсүмбэрт тус бүр нэг тохиолдол нэмэгдлээ. Эдгээр хүмүүс нь мөн л өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. 

Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй" гэв.

Дотоодод гарсан 358 халдвар:  (2020.12.01-ний байдлаар)

  • Сэлэнгэд 180
  • Улаанбаатарт 84
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 22
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621668
0 эможи

Зочин
2020-12-01 19:33
Зочин
2020-12-01 11:50
keyboard_arrow_up