Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлын 120 хүнээс коронавирус илрээгүй Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлын 120 хүнээс коронавирус илрээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлын 120 хүнээс коронавирус илрээгүй

2020 оны 11 сарын 30

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон бөгөөд тухайн иргэн болон хүүхдээс нь коронавирус илэрсэн. 

Тэгвэл тухайн хоёр иргэний ойрын болон хоёр дахь хавьтлын нийт 200 хүнээс шинжилгээ авсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн Архангай аймагт хөл хорио тогтоох зэргээс эхлээд нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байна.

Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлын нийт 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд оруулсан.

Одоогоор 120 орчим хүнд нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621641
0 эможи

Зочин
2020-11-30 14:02
keyboard_arrow_up