САЙН МЭДЭЭ: Өчигдөр долоон хүн эдгэж, эмнэлгээс гарчээ САЙН МЭДЭЭ: Өчигдөр долоон хүн эдгэж, эмнэлгээс гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Өчигдөр долоон хүн эдгэж, эмнэлгээс гарчээ

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Энэ сарын 28-нд долоон хүн эдгэж, сувиллын хяналтад шилжжээ. Ингэснээр нийт 354 хүн эдгээд байна. Эдгэсэн долоон хүн нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд аж.  

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 784 болж байна. Үүнээс

  • эдгэрсэн 354,
  • ажиглалтад 31,
  • гэрийн ажиглалтад нэг, ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт  421 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 254 хүнээс маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 26, хөнгөн 222 хүн байгаа.

Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа 167 хүнээс маш хүнд дөрөв, хүнд нэг, хүндэвтэр 45, хөнгөн 117 хүн бий.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа биеийн байдал нь маш хүнд хоёр хүн 56, 74 настай. Эдгээр хоёр хүний биеийн байдал тогтвортой байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621610
2 эможи

Зочин
2020-11-29 14:22
Даруу монгол
2020-11-29 12:08
Яаж эдгээсэнээ хэлээч
keyboard_arrow_up