Коронавируст халдварын 16 дахь шатны ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ хийжээ Коронавируст халдварын 16 дахь шатны ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ хийжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Коронавируст халдварын 16 дахь шатны ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ хийжээ

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

Монгол Улсад коронавируст халдварын хүн амын дунд үүссэн голомтын хүрээ тэлэх эрсдэлийн 16  дахь шатны үнэлгээг өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийжээ.

Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг цахимаар хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодод тархсан халдвар Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт бүртгэгдээд буй.

Улмаар халдвар нийт амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гарчээ. 

Үнэлгээний дүнг өнөөдөр Улсын онцгой комисст танилцуулна.

Дашрамд дурдахад, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс 11.00 цагт, үргэлжлүүлээд Засгийн газар 14.00 цагт хуралдаж шийдвэр гаргах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621605
0 эможи

Зочин
2020-11-29 14:21
Иргэн
2020-11-29 11:09
Одоо зөвхөн хүнд хүмүүсийн амийг аврах тактикт шилжжээ. Энэ бол айдас. Дараагийн шат бол яаж цөөн хүн алдах уу гэдэгт тулна. Бүр ч айдас. Тиймээс яаж дахиад олон хүн халдвар авахгүй байх вэ гэдэгт анхаарахгүй бол олон хүн өвдсөний тоогоор үхэх эрсдэл нэмэгдэнэ.
keyboard_arrow_up