Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс санхүүжилтээ урьдчилан шилжүүлж байна Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс санхүүжилтээ урьдчилан шилжүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс санхүүжилтээ урьдчилан шилжүүлж байна

2020 оны 11 сарын 27

Arslan.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Ковид-19 цар тахлын үед хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх арга хэмжээ авах талаар ЭМДЕГазрын дарга Л.Бямбасүрэнтэй холбогдож ярилцжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс ЭМДЕГ-аас гэрээтэй бүх эмийн сангууддаа санхүүжилтээ урьдчилан шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн иргэд одоогоор оношийн дагуу өөрийн карт дээр жор бичүүлсэн бичилтээ өрхийн эмнэлэгтээ үзүүлж хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах боломжтой байгаа бөгөөд үүнийг 12 сард үргэлжлүүлэхээр боллоо. Тиймээс иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид дахин очиж үзүүлэлгүй энэ 11,12 сардаа анх бичүүлсэн жороороо хөнгөлөлттэй эмээ өрхийн эмнэлгээсээ бичүүлж авах боломжтой болж байна. Мөн ариутгал, цэвэрлэгээний бодис, хэрэглэлээр анхан шатны нэгжүүдийг хангахад Эрүүл мэндийн сайдыг анхаарч ажиллахыг чиглэл болголоо. Цар тахалт халдварт өвчний үед иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ, ХНХЯ, ЭМДЕГ хамтран анхаарч ажиллаж байна." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621583
1 эможи

Ард
2020-11-29 12:16
ЭМЯ энэ балай эмгэнээ зайлуулаач бөгс долоогч шинийг харах чадвар даанч байхгүйдээ хоцрогдсон
Zochin
2020-11-28 17:28
Em bichuuleh geed orhiin emneleg deer chini boon ocher bolno
Зочин
2020-11-27 20:42
keyboard_arrow_up