ЗӨВЛӨГӨӨ: Коронавирусийн халдварын үед гэртээ орохдоо юуг анхаарах вэ
2020 оны 11 сарын 20
Цар тахал дэгдсэн энэ цаг үед иргэд та бүхэн гаднаас гэртээ орж ирэхдээ дараах алхмуудыг баримтлахыг ЭМЯ-аас зөвлөж байна.
Гэртээ орох үед:
- Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
- Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
- Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
- Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
- Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
- Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
- Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх
Гэртээ байх үед:
- Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
- Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
- Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
- Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
- Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
621366
0 эможи
Зочин
2020-11-20 11:40
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: