Б.Батзориг: ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо 3 ДАХИН БУУРСАН Б.Батзориг: ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо 3 ДАХИН БУУРСАН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батзориг: ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо 3 ДАХИН БУУРСАН

2020 оны 11 сарын 18

Arslan.mn

Хөл хориотой эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг хэрхэн байгааг тодруулахад ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг "ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар энгийн өдрүүдэд хоногт 350-400 иргэн үйлчлүүлдэг байсан бол хөл хориотой эдгээр өдрүүдэд 120-130 иргэн гэмтлийн тусламж үйлчилгээг авч байна. ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг нь иргэдийн хөл хөдөлгөөнийг бага байлгах үүднээс иргэддээ түргэн шуурхай үйлчилэх, зохицуулалт хийх, үйлчилүүлэхээр ирсэн иргэдийг уураар ариутгах, 37-оос дээш халуунтай, эмнэл зүйн гурваас дээш шинж тэмдэг илэрсэн, асуумжтай иргэдийг тусгай өрөөнд оруулан түргэвчилсэн оношлуулаар оношилж ажиллаж байна. 

Иргэдэд хандаж Хорио дэглэмийн эдгээр өдрүүдэд хүүхдэд тавих хараа хяналтаа бүү сулруулаарай гэж хэлмээр байна. Хэдийгээр осол гэмтлийн тоо буурсан ч хоногт ирж байгаа иргэдийн тал нь хүүхдүүд байна. Хүүхдүүдийн хувьд унаж гэмтэх, хоорондоо ноцолдож байгаад бэртэх, түлэгдэж гэмтэх тохиолдол их байна. 

Яаралтай хагалгааны тасаг бүрэн засварлагдаж, гурван мэс заслын өрөөг нээсэн. Тэгснээр яаралтай мэс заслаас гадна хэд хоног хүлээж, төлөвлөгөөт мэс заслын дагуу ордог байсан мөчдийн мэс заслыг тухайн өдөртөө хийлгэх бүрэн боломжтой болсон. Хөл хориотой эдгээр өдрүүдэд 10 гаруй иргэн хагалгаанд орсон байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621262
0 эможи

Зочин
2020-11-18 13:17
keyboard_arrow_up