А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн иргэний 50 гаруй хавьтал тогтоогдоод байна А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн иргэний 50 гаруй хавьтал тогтоогдоод байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн иргэний 50 гаруй хавьтал тогтоогдоод байна

2020 оны 11 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Бид бүгд эрсдэлтэй болсон. Тиймээс өвчилсөн, хавьтал болгон дээр сэтгэлзүйн дарамт үзүүлэхгүй байхыг хүсье. Бид нарыг өвчин авахаас илүү сэтгэлзүйн дарамт хүнд байна гэдгийг халдвар авсан хүмүүс болон ар гэрийнхэн нь хэлж байна.  

Тархвар зүйн зураглалыг гаргасан. Одоогоор 3000 гаруй хавьтлыг тогтоож, хяналтандаа авч, шинжилгээ хийгээд явж байна. Тиймээс голомтын цар хүрээг хяналтандаа авсан. 

Сэлэнгэ аймгийн иргэн одоогоор тийрийн жолоочтой хавьтал биш байна. Одоо судалж байна. 74 настай хүн гэрээсээ гардаггүй. Бэр нь гадуур явсан гээд 50 гаруй хавьтал байгаа. Сэлэнгэ аймгийн онцгой комисс ажиллаад хөл хорио тогтоосон.

Оношлуур хангалттай байгаа. Өнөөдөр Сөүлийн онгоцоор оншлуур нэмж ирж байгаа. Өнөөдрөөс 11 цэгт шинжилгээ хийж эхэлсэн. Хүн амын 0.5-1 хувь өвдвөл яах вэ гэдэг судалгааг хийсэн. Энэ дагуу ажиллаж байна. Орны  хүрэлцээ хангалттай байгаа. 21 аймаг, 11 цэгт хурдавчилсан оношлуур өгөөд ажиллаж байгаа." гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621114
0 эможи

Иргэн
2020-11-13 16:59
нэгэн зэрэг энд тэнд гараад их л сонин байна даа.
Зочин
2020-11-13 12:24
keyboard_arrow_up