А.Амбасэлмаа: Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг тусгаарлалаа А.Амбасэлмаа: Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг тусгаарлалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг тусгаарлалаа

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ үеийн хариу арга хэмжээг халдвар тархсан дэлхийн улс орнууд хөл хориог тогтоож, эрэмбэлж ангилах, эмнэлгийн тусламж үзүүлэх жишиг зөвлөмжийг ДЭМБ-ээс гаргасан.

Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг илрүүлэн тусгаарлалаа. Халдвар авсан жолооч үзвэр үйлчилгээнд явсан байгаа. Үзвэр үйлчилгээнд явсан 200 гаруй хүн бидэнд хандсан.

Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтлын  нэг болон дам хавьтлын 2000 орчим хүн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүрээг нь хумьж, тусгаарлалтад авч, шинжилгээ хийх болон бусад арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621079
3 эможи

keyboard_arrow_up