Цар тахлын үед СЭТГЭЛЗҮЙГЭЭ хэрхэн хянах вэ? Цар тахлын үед СЭТГЭЛЗҮЙГЭЭ хэрхэн хянах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлын үед СЭТГЭЛЗҮЙГЭЭ хэрхэн хянах вэ?

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

Коронавируст халдварын цар тахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Гэхдээ энэ нь түр зуурынх бөгөөд Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж, КОВИД-19-ийн цар тахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриаллаа.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!

• Эерэг хандлагатай байх

• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх

• Аливаад уур уцааргүй, тайван хандах

• Бие биендээ урам өгөх

• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах

• Хэт их мэдээллээс зайлсхийх

• Сөрөг мэдээлэлд автахгүй байх

• Цахим орчинд цаг бага зарцуулах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

• Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх

• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)

• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах

• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)

• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах

• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621067
0 эможи

Зочин
2020-11-11 14:31
keyboard_arrow_up