Энхсаран сувилалын ажиглалтад  байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ Энхсаран сувилалын ажиглалтад байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энхсаран сувилалын ажиглалтад байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ

2020 оны 11 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 18 цагаас ХӨСҮТ-д Коронавирусын халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа.

Arslan.mn

Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэлээ.  Үүнд :

  • Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дуусах юм. Бүх орны нөөц, бэлтгэл ажлыг хангасан.
  • Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов
  • Нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах
  • Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох
  • Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх
  • ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх
  • Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх -Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх
  • Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
  • ХӨСҮТ-д хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
621039
32 эможи
keyboard_arrow_up