НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 3589 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 3589 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 3589 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ

2020 оны 11 сарын 05

ХОНОГИЙН МЭДЭЭ: ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.11.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 3589 дуудлага холбогдож, үүнээс 2095 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 861 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2266 дуудлага ирснээс 547 нь яаралтай тусламж, 1224 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.

ЭХЭМҮТ-д 38 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 284 мэс засал хийгдснээс яаралтай 68, төлөвлөгөөт 216 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 311 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3437 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 997 нь хөдөө, орон нутгаас, 190 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620913
0 эможи

Зочин
2020-11-05 16:18
ХОНОГИЙН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up