НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 2205 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 2205 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 2205 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ

2020 оны 11 сарын 04
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна.
(2020.11.04-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
 
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 4008 дуудлага холбогдож, үүнээс 2205 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 853 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
 
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
 
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2004 дуудлага ирснээс 643 нь яаралтай тусламж, 1054 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.
ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 231 мэс засал хийгдснээс яаралтай 76, төлөвлөгөөт 155 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 368 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3388 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 216 нь хөдөө, орон нутгаас, 178 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
 
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
 
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Arslan.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620893
0 эможи

Зочин
2020-11-04 16:46
Зочин
2020-11-04 11:08
ХОНОГИЙН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up