ХӨСҮТ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ ХӨСҮТ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

2020 оны 11 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас Covid-19  халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит  мэдээллээ өнөөдөр  хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-Сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүний сорьцод халдвар илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн  онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан  21-58 насны гурван хүн,  мөн тус боомтоор орж ирсэн  ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс  28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол  найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол  гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620839
0 эможи

Зочин
2020-11-02 11:26
keyboard_arrow_up