ГССҮТ-өөс “ЯГ ОДОО: Хүчирхийллийг цэглэе” аяныг угтаж  ЕБС-ын 5,277 багш, ажилчдад сургалт зохион байгуулна ГССҮТ-өөс “ЯГ ОДОО: Хүчирхийллийг цэглэе” аяныг угтаж ЕБС-ын 5,277 багш, ажилчдад сургалт зохион байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ-өөс “ЯГ ОДОО: Хүчирхийллийг цэглэе” аяныг угтаж ЕБС-ын 5,277 багш, ажилчдад сургалт зохион байгуулна

2020 оны 10 сарын 29

     

       11 сарын 25-наас 12 сарын 10 хүртэл Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүний эрхийг хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг хамруулан “Олон улсын 16 хоног”-ийн аян дэлхийн улсуудад зохион байгуулагддаг ба манай улс 1998 оноос хойш жил бүр тус аяныг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.

Энэ жил тус аян “ЯГ ОДОО: Хүчирхийллийг цэглэе” уриатайгаар зохион байгуулагдана.

ГССҮТ санаачлан энэхүү аяныг угтаж хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, таслан зогсооход ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 24 сургуулийн 1,825 багш, эмч, нийгмийн ажилтан, Баянзүрх дүүргийн 31 сургуулийн 3,452 багш, эмч, нийгмийн ажилтан, нийт 55 сургуулийн 5,277 багш, эмч, нийгмийн ажилтанд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй хамтран ажиллах чиглэлээр сар гаруйн хугацаанд (12 сарын 10 хүртэл үргэлжилнэ) сургалт зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган, маргааш буюу 2020 оны 10-р сарын 30 өдөр сургалтыг эхлүүлэхээр болсон байна.

Нээлтийн үйл ажиллагаа маргааш 09 цаг 30 минутад БЗД-ийн 97-р сургууль дээр болох бөгөөд нээлтэнд ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах нар оролцоно.

  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620775
0 эможи

Зочин
2020-10-29 14:45
keyboard_arrow_up