НЭГ ХОНОГТ: ГССҮТ-өөс осол гэмтлийн улмаас 340 иргэн яаралтай тусламж авчээ НЭГ ХОНОГТ: ГССҮТ-өөс осол гэмтлийн улмаас 340 иргэн яаралтай тусламж авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: ГССҮТ-өөс осол гэмтлийн улмаас 340 иргэн яаралтай тусламж авчээ

2020 оны 10 сарын 29

ГССҮТ хоногт 1008 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.  Өнгөрөгч өдрийн байдлаар 392 иргэн хэвтэн эмчлүүлж, үүнээс 12 иргэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах Яаралтай тусламжийн тасгаар 325 хүн үйлчлүүлсний 284 нийслэлийн харъяат, орон нутгаас 41  иргэн ирж үйлчилгээ авчээ. 

Хоногийн хугацаанд нийт 58 мэс засал хийгдсэнээс яаралтай 17, төлөвлөгөөт мэс засал 41 байв. 

Мөн амбулаторын үзлэгт 218 иргэн үзүүлж үйлчилгээ авсаны 103 иргэн нь Улаанбаатарын харьяат, 115 нь орон нутгийн харьяат иргэд байв. 

1800-0119 нэгдсэн дуудлагын төвөөр 20 иргэн цаг авсан байна. Иргэд та бүхэн өөрийн цагаа хэмнэн цаг захиалгын нэгдсэн төвөөр үйлчлүүлж хэвшээрэй. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620765
0 эможи

Зочин
2020-10-29 12:05
ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up