ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор ирсэн 35 настай жолоочоос коронавирус илэрлээ ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор ирсэн 35 настай жолоочоос коронавирус илэрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор ирсэн 35 настай жолоочоос коронавирус илэрлээ

2020 оны 10 сарын 23

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Сүүлийн хоёр өдөрт дөрвөн лабораторид нийт 1,053 хүний сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Халдвар илэрсэн хүн нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 35 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилгээ эхлүүлээд байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328 болсноос 312 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 16 хүний биеийн байдлыг үнэлбэл, 12 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байгаа.

Дэлхийн дахинд 41.1 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 31.1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ." гэлээ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620657
0 эможи

Зочин
2020-10-24 03:57
Зочин
2020-10-23 12:10
keyboard_arrow_up