Резидентийн сургалтын шалгалтыг үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн өгч байна Резидентийн сургалтын шалгалтыг үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн өгч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Резидентийн сургалтын шалгалтыг үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн өгч байна

2020 оны 10 сарын 11

Arslan.mn

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн бүртгүүлэн орж байгаа юм.

Энэ жилийн хувьд шалгалт хэд хэдэн онцлогтой болж буй билээ. Тухайлбал дэвшилтэт технологийг ашиглан цаасгүй шалгалтыг анх удаа зохион байгуулж байна.

Цахим хэлбэрээр авч байгаа уг шалгалтын дүн шалгалт дуусмагц ухаалаг төхөөрөмж дээр шууд гарах юм.

Түүнчлэн Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна элсэгчдэд өөрийгөө сорих цахим шалгалтыг хаа байгаа газраасаа өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг мөн анх удаа бүрдүүлжээ.

Шалгалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620360
0 эможи

Зочин
2020-10-11 13:57
keyboard_arrow_up