COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 боллоо
Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй буюу СӨРӨГ гарсан.
Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-ны өдөр ирж, есдүгээр сарын 1-ний өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж батлагдсан COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 боллоо.
ХӨСҮТ-д эмчлүүлж, эдгэрсэн хүмүүсээс 289-ийнх нь ажиглалт тандалтын хугацаа дууссан бол найман хүн сувилалд, зургаан хүн гэрийн ажиглалтад байна.
Одоогоор ХӨСҮТ-д 48 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.