ЭХЭМҮТ: Зөвлөх эмч нар нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ  амжилттай зохион байгууллаа ЭХЭМҮТ: Зөвлөх эмч нар нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ амжилттай зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ: Зөвлөх эмч нар нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ амжилттай зохион байгууллаа

2020 оны 9 сарын 24

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын ажлын байрны сургалт 2020.09.17-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 2020.09.18-ны өдөр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, 2020.09.22-ны өдөр Сүхбаатр дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сургалтын хүрээнд “Ялган үнэлэх ба ABCD”-ийн ойлголт сэдвээр ажлын байрны сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад ЧДНЭ-ийн Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 28 эмч, сувилагч, СХДНЭ-ийн 21 эмч, БГДНЭ, Баянгол дүүргийн ӨЭМТ-ийн 45 эмч, Сүхбаатар дүүргийн НЭ-ийн 14 эмч хамрагдсан байна.

Түүнчлэн тус үйл ажиллагааны үргэлжлэл “Хүүхдийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сургалт 2020 оны 09-р сарын 18,19-ний өдрүүдэд Налайх дүүргийн ЭМГ-ын сургалтын өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 20 эмч хамрагдлаа. Сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг маш богино хугацаанд үнэлэх, эмчлэх, хянах зэрэг мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хүүхдэд хэрэглэх яаралтай тусламжийн эмийн мэдлэгийг олгосноороо үр дүнтэй сургалт боллоо.

Ийнхүү ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын ажлын байрны сургалтад Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Налайх дүүрэг, Сүхбаатар дүүргийн 128 эмч, сувилагч нар хамрагдаад байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620037
0 эможи

Зочин
2020-09-24 11:21
ЭХЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up