Д.Нямхүү: Хонконг-УБ-ын онгоцоор ирсэн эмэгтэйн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ Д.Нямхүү: Хонконг-УБ-ын онгоцоор ирсэн эмэгтэйн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Хонконг-УБ-ын онгоцоор ирсэн эмэгтэйн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

2020 оны 9 сарын 23

Arslan.mn

 

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй.

Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бөгөөд 97 хувийн эдгэрэлттэй байна.

ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа буй 9 хүний биеийн байдал хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
620010
1 эможи

Зочин
2020-09-23 15:20
Зочин
2020-09-23 14:38
keyboard_arrow_up