Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна

2020 оны 9 сарын 22

Arslan.mn

Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна. Уулзалтад ХӨСҮТ-ийн 31 эмч нар оролцлоо.

Уулзалтыг эхэнд ХӨСҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү, Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн профессор Чай Юу Чу нар үг хэлсэн байна.

ХӨСҮТ-ийн их эмч Г.Дүвчинбаяр нь Монгол улс КОВИД-19 халдварын нас баралт бүртгэгдээгүй ба эмчилгээний туршлагаас, Тайваны үндэсний их сургуулийн эмнэлгийн дэд захирал Др Жан Тау Ванг нь Тайван улсад КОВИД-19 халдварын нас баралт 1,000,000 хүн амд 0.8 промилл бүртгэгдсэн ба эмчилгээний туршлагаа солилцож, хэлэлцүүллээ.

Доорх 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

  • КОВИД-19 өвчнийг эмчлэхэд ямар төрлийн эм хэрэглэдэг вэ? Танай эмнэлгийн хувьд өөр эмчилгээний хувилбар байдаг уу?
  • КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ?
  • Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль SARS-CoV-2 вирусын генетикийн хэдэн төрлийн дарааллыг тогтоогоод байна вэ?
  • Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцины туршилт судалгаа хийдэх үү.
  • Дараа дараагийн дэгдэлтүүдийн хувьд вакцин ямар үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна вэ?
  • Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцин эсвэл оношлуур хийх үү?
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619994
1 эможи

Зочин
2020-09-23 14:36
Зочин
2020-09-22 15:06
keyboard_arrow_up