Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ

2020 оны 9 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр /2020.09.22/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 453 сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс нэг хүнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрлээ. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 4 нь биеийн байдал хүнд, 7 нь хөнгөн.

Эдгэрсэн 302 хүний 8 нь хяналтад, 7 нь гэрийн ажиглалтад, 287 хүний тусгаарлалт, ажиглалтын хугацаа дуусжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.

Өвчлөл өнгөрсөн өдрийнхөөс 40 мянга, нас баралт 1000-аар буурсан байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.

 Хуваалцах  Жиргэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619987
0 эможи

Зочин
2020-09-23 14:36
Зочин
2020-09-22 11:55
keyboard_arrow_up