Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ЭМЧ НАРЫН БАГ Говьсүмбэр аймагт ажиллаж байна Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ЭМЧ НАРЫН БАГ Говьсүмбэр аймагт ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ЭМЧ НАРЫН БАГ Говьсүмбэр аймагт ажиллаж байна

2020 оны 9 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 12-ны тушаалаар Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ЭМЯ-ны харьяа байгууллагуудын ХАМТАРСАН БАГ /УХТЭ,ГССҮТ,УНТЭ,СЭМҮТ/ Говьсүмбэр аймгийн  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, тусламж, үйлчилгээний чанар” сургалтыг энэ амралтын өдрүүд буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-20-ны хооронд зохион байгууллаа.

УХТЭ-ийн хувьд үйлчилгээгээ дөрвөн аймаг, хоёр дүүргээр тэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн төвийн чадамжийг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөөгөөр тогтмол хангах болон эмч солилцооны хөтөлбөрийг  тогтсон төлөвлөгөөний  дагуу хийх юм. Үүний үр дүнд  аймгийн эмнэлгийн ерөнхий чадавхи жигд сайжирч, ард иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдэх, төрөлжсөн лавлагаа тусламжийн төвүүдийн төвлөрөл буурах боломж бүрдэнэ. 

Arslan.mn

УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд: 

“ЭМЯ-наас хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхижуулах төсөлд манай эмнэлэг хамтран оролцож, Говьсүмбэр аймгийн эмнэлгийг чадавхижуулах, боловсон хүчинг бэлтгэх тал дээр хамтран ажиллаж байна. Манай эмнэлгээс Эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлгийн эмч нар сарын хугацаатай ажиллаж байгаа бөгөөд цаашид амбулаторийн цагийг цахимаар авах,  өвчтөн, үйлчлүүлэгчдийн 13А, Б маягтыг цахимаар илгээх боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ ажил 10 дугаар сард хэрэгжиж эхэлнэ. Цаашид бид Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн төвийг тогтмол арга зүйн зөвлөгөө болон эмч солилцооны хөтөлбөрийн дагуу сургалтаар хангаж ажиллана” гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn
 Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619962
3 эможи

Зочин
2020-09-22 11:54
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up