УХТЭ: ЭЛЭГНИЙ ХАВДРААС урьдчилан сэргийлэх боломжтой УХТЭ: ЭЛЭГНИЙ ХАВДРААС урьдчилан сэргийлэх боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: ЭЛЭГНИЙ ХАВДРААС урьдчилан сэргийлэх боломжтой

2020 оны 9 сарын 14

Arslan.mn

Элэгний өмөн буюу хавдар нь манай улсад өвчлөлөөрөө дээгүүрт бичигддэг. Иймд элэгний хавдар гэж юу вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, өвчилсөн үед ямар арга хэмжээ авах вэ гэх мэт асуудлаар УХТЭ-ийн Мэс заслын тасгийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван нараас дараах зөвлөгөөг авлаа.

Эмнэл зүйн үүднээс элэгний хавдрыг анхдагч ба хоёрдогч /өөр эрхтэнээс ургаж, үсэрхийлсэн/ гэж ялгадаг. Элэгний анхдагч өмөн нь тодорхой зааггүй, цайвардуу өнгийн олон тооны, эсвэл ганцаарчилсан нягт үүсмэл хэлбэртэй байдаг. Хавдар нь богино хугацаанд судсанд нэвчин орж үсэрхийлэл үүсгэн элгээр тархдаг. Элэгний циррозтой үед үүссэн хорт хавдрын үед хавдар нь зангилаа үүсгэлгүйгээр нэвчсэн хэлбэртэй байх нь цөөнгүй. Үсэрхийлсэн буюу элэгний хоёрдогч өмөн нь өөр эрхтэнд анхлан үүссэн үед үсэрхийлэх байдлаар үүсдэг. 2018 оны статистик тоон үзүүлэлтээр Монгол улс нь Элэгний хавдарын өвчлөл, нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт , дэлхийн дундаж үзүүлэлэлтээс тав дахин их өвчлөлттэй байна.

Элгийг гэмтээгч хүчин зүйлс: 
  • Элэгний хавдар үүсэх үндсэн шалтгааны ихэнх хувь буюу 80-аас дээш хувьд элэгний B, C, D вирусээс болж байна
  • Архи, тамхи согтуурах төрлийн зүйлс  хэрэглэх
  • Таргалалт
  • Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Генетикийн гаралтай хүчин зүйлс
  • Эм, эмийн бэлдмэл,  буруу хэрэглээ
Элэг өвчилсөн үед илрэх шинж тэмдгүүд: 
  • Дотор муухайрч гүйлгэх, гэдэс цанхайх  /Хоолны дуршил буурах/
  • Гэнэт турах /Жин огцом буурах/
  • Шарлалт /биеийн аль нэг хэсэг шарлах, хөхрөх/
  • Тууралтууд гарах
  • Хэвлий болон цээжинд ус харагдах
  • Амьсгаадах.  Гэхдээ элэг бол хамгийн дүлий эрхтэн тул дээрх шинж тэмдэгүүд өвчлөлийн эцсийн шатанд орсон үед илрэх тохиолдол их гардаг. Тиймээс урьдчилэх сэргийлэх үзлэгүүдийг жилд нэг удаа ч болтугай хийлгэж байх.
Элэгний өвчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • В вирусгүй бол вирусын вакцин хийлгэх, В вирустэй бол эмчийн хяналтанд байж эмчилгээгээ таслахгүй гам сайн барих. В вирустэй  хүн Д вирус тусах магадлал ихэсдэг тул эмчийн хяналтанд орж эмчилгээгээ сайн хийлгэх
  • Хөдөлгөөн , дасгал хийх
  • Архи болон болон бусад  согтуулах ундааны хэрэглээгээ хянах
  • Эм, эм бэлдмэлүүдийг эмчийн заавраар хэрэглэх  /тураах эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх мэт/
  • Эрүүл зөв хооллох  /Өөхгүй  мах, жимс , хүнсний ногоо түлхүү хэрэглэх/
  • Аюулгүй бэлгийн харилцаа /Ихэнх вирусууд бэлгийн замаар халдварладаг/
  • Мэс ажилбаруудын ариутгал халдваргүйжүүлэлтэнд анхаарч хяналт тавих /шивээс, маникюр, шүдний эмчилгээ гэх мэт/
  • Цусан дахь сахарын хэмжээ болон бусад үзүүлэлэлтүүдээ хэвийн байлгах
Элэгний хавдрыг оношлохдоо
  • Элэгний эсийн ерөнхий шилжилгээнүүдээр
  • Цусны шинжилгээ
  • Био химийн шинжилгээ
  • Элэгний хавдарын маркеруудаар
  • Эхо шинжилгээ
  • Компютертомографийн шинжилгээ
  • Имра шинжилгээ
  • Зөвхөн УХТЭ-т хийгдэж байгаа хавдрын үсэрхийлэл болон бусад эрхтэн үсэрхийлэл байгаа эсэхийг шинжилдэг шинжилгээ
Элэгний євчлєлєєс сэргийлэхийн тулд хоол хүнсэндээ юуг анхаарах вэ? 
  • Авакода, алим, лууван, бүх төрлийн байцаа, сонгино, сармис, хушга, ногоон цай, хүнсний ногоо  нь элгийг цэвэрлэдэг тул хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж, амьдралын зөв хэвшлийг өөрийн болгох хэрэгтэй. 

Хүний элэг юунд дуртай вэ?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
1
angry an post
1
619817
55 эможи

Хуягаа
2023-04-23 18:54
Эмч нартаа баярлалаа.
hyatad
2020-09-29 18:27
Энэ эмч нарт яаж үзүүлэх вэ
Чимгээ
2020-09-16 13:30
Баярлалаа эмч нартаа хэрэгтэй мэдээлэл байна
Хуягаа
2020-09-16 13:29
Монголд эрүүл хүн байлгахын тулд л эмч нар зөвөлгөө өгч байна.
mongol
2020-09-16 13:22
mongold ervvvl hvn baina uuu hoorhiiis zvreh booor geeel tolgoi tarhi geeel burhan mini
Зочин
2020-09-14 17:26
keyboard_arrow_up