Томуугийн вакциныг ХААНА, ЯМАР ҮНЭТЭЙ хийж байгаа вэ? Томуугийн вакциныг ХААНА, ЯМАР ҮНЭТЭЙ хийж байгаа вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Томуугийн вакциныг ХААНА, ЯМАР ҮНЭТЭЙ хийж байгаа вэ?

2020 оны 9 сарын 12

Arslan.mn

Манай улсын хувьд энэ жилийн томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын сүүлчээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа мэдээлсэн. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх аж.

Бид энэ удаа  томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-д хэзээ вакцин хийгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Хувийн эмнэлгүүдийн хувьд,

  • “Интермед" эмнэлэг томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас/ 46 мянган төгрөгөөр, өдөр бүр 20:00 цаг хүртэл,
  • “Улаанбаатар сонгдо” эмнэлэг есдүгээр сарын 1-нээс томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас / 48 мянган төгрөгөөр хийж байгаа бол,
  • Тод-Эйч клиник эмнэлэг томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхэлнэ.
  •  "Family klinic", Гранд мэд, "СОС Медика Монголиа" зэрэг эмнэлгүүд вакцин хийх тов гараагүй, вакцин ирээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  •     6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  •     3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  •     Уг вакцины найрлагад орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  •     Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  •     Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  •     Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:

  •     Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  •     Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  •     Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

          Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.        
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
619769
6 эможи

Зочин
2020-09-13 18:39
Зочин
2020-09-11 15:31
Зочин
2020-09-11 12:31
keyboard_arrow_up