ЭХЭМҮТ-ийн 500  гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хөдөлмөрөө ҮНЭЛҮҮЛЛЭЭ ЭХЭМҮТ-ийн 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хөдөлмөрөө ҮНЭЛҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хөдөлмөрөө ҮНЭЛҮҮЛЛЭЭ

2020 оны 9 сарын 10

Arslan.mn

Монгол улсад ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ой эдгээр өдрүүд тохиож байна. Өчигдөр буюу 2020 оны 9-р сарын 9-ны билэгт сайн өдөр ЭХЭМҮТ-ын хамт олон ойн арга хэмжээний хүрээнд МУЗГ, ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын шагналаар 500 гаруй эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж урамшууллаа.

Энэ бол ЭХЭМҮТ-ын хамт олны хөдөлмөр зүтгэлийг эрүүл мэндийн салбарынхан, төр засаг үнэлж хүндэтгэж байгаагийн тод жишээ боллоо.

Арга хэмжээнд эмнэлгийн үе, үеийн удирдлага Монгол Улсын Ардын эмч, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Д.Малчинхүү, Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Т.Эрхэмбаатар нар болон ахмад үеийн эмч нар болон Гэндэнжамц багшийн гэр бүлийн төлөөлөл, Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа Анагаах ухааны доктор, дэд профессор, Ажиа гэгээнтэн Лувсантүндавын бие төлөөлөгч н.Батнайрамдал, болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Тус үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ын Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, хүний гавьяат эмч Ш.Энхтөр нээж үг хэлэхдээ “Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Энэ өдөр Монгол улсад ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ойн өдрүүд тохиож байна. Манай хамт олон ой угтсан ажлынхаа хүрээнд хамгийн гол нь өмнөх жилүүдэд нэвтрүүлсэн шилдэг техник, технологийг нутагшуулах, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг бүрэн дуусгах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сүүлийн гурван жилд бид иргэд үйлчлүүлэгчдийн хүсэл, эрэлт хэрэгцээнд нийцсэн зохион байгуулалтын арга хэмжээг сайжруулах ажилд нэлээдгүй анхаарч ажиллаа. Удирдлагын хувьд байгууллага төвтэй шийдэл гэхээсээ илүү, үйлчлүүлэгч төвтэй бүтэц руу шилжиж байна. Сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүд нь иргэдийн хүсэл, шаардлага дээр тулгуурласан байлаа.

Манайд жилдээ 14 мянга орчим мэс засал хийгдэж, 12 мянган эх амаржиж, 40 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг. Энэ их үйлчилгээг үзүүлэхэд ариутгал халдваргүйтгэлийн нэн чухал. Өнөөдөр манай ариутгал халдваргүйтгэлийн тасаг маань АХБ, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ирж бүрэн барилга байгууламжийн болон технологийн шинэчлэл хийгдсэн байна.

Мөн үйлчлүүлэгчийн тав тухтай байдалд анхаарал хандуулан гурван байршилд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж, тохижуулсан. Түүнчлэн тасаг нэгжүүдийн урсгал болон их засварууд бүгд хийгдэж дууслаа.

Бид яаралтай түргэн тусламжийн төвдөө Олон улсын чанарын тогтолцоо ISO2015 сертификатыг сүүлийн хоёр жил ажиллаж байж авлаа. Цаашид бид эрчимт эмчилгээний тасаг, лабораторийн оношилгоо, амбулаторийн тусламж үйлчилгээндээ ISO2015-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна”гэсэн юм.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа Ерөнхийлөгчийн мэндчилгээг эмч, зочид төлөөлөгчдөд танилцуулан батламжийг гардуулж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619753
6 эможи

Зочин
2020-09-11 15:29
Зочин
2020-09-10 13:16
keyboard_arrow_up