Эрүүл мэндийн удирдах ажилтны сургалт зохион байгуулав Эрүүл мэндийн удирдах ажилтны сургалт зохион байгуулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн удирдах ажилтны сургалт зохион байгуулав

2020 оны 9 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын А/408 тушаалын дагуу “Инээмсэглэл эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” 3 сарын  аяныг Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд эрүүл мэндийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулахад удирдах ажилтнуудын манлайлалыг сайжруулах зорилгоор “Инээмсэглэл эерэг хандлагад удирдах ажилтны манлайлал” сургалтыг зохион байгуулж,  Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн 25 дарга, менежерууд оролцлоо.

Сургалтад  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмээс эрүүл мэндийн удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ, менежментийн суурь ойлголтууд, байгууллагын уур амьсгал ба харилцаа, та зөв газартаа байна уу?, бренд сэтгэлгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, сорил авах АХА тэмцээн, эерэг хандлагын зохиомж бичих, бие биедээ урам хайрлах цаг зэрэг оролцооны аргуудыг ашиглав.

Удирдах ажилтнууд хуваарийн дагуу хариуцаж, “Инээмсэглэл эерэг хандлагыг хууль эрх зүйд нийцүүлэх нь” сэдвээр 14 хоног бүр  удирдах ажилтны мэдээлэл солилцох зөвлөгөөн дээр сургалт мэдээллийг  зохион байгуулах ба бусдад түгээх сургалтыг удирдлагууд өөрийн хариуцсан эрүүл мэндийн байгууллага дээр хийх юм.

Эдгээр сургалтыг зохион байгуулах нь эрүүл мэндийн удирдах ажилтны манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтэн ажилтнуудын ёс зүй хандлагын мэдлэг сайжирч, зан үйлийн эерэг төлөвшил буй болох ба  байгууллага хөгжиж,  улмаар тусламж үйлчилгээний чанар сайжирах үр дүнтэй үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619732
0 эможи

зочин
2020-09-10 15:15
Хандив тусламжаар ирсэн амны хаалтууд гудамжинд гарсан. Халтар гартай наймаачин авгай нар халтар ууттай гудмаар нэг зарж байна. ҮҮнийг эмхлээч. Хэн цаана нь байна, ариун цэврийн шаардлага хангаж байна уу.
Зочин
2020-09-09 19:13
keyboard_arrow_up