COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: 621 хүний шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугнаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан.

Үүнд: 

  • Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ 
  • Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ
  • Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан
  • Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 30 хүн байна. Биеийн байдал хөнгөн.

Эдгэрсэн 263 хүний 47 нь судвилалд, 23 хүн нь гэрт, 193 хүн нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619036
0 эможи

Зочин
2020-08-10 18:53
Зочин
2020-08-10 12:41
keyboard_arrow_up