Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг яаж хэрэглэх вэ
2015 оны 6 сарын 10

ХАРВОНИ эмийг хэрэглэх заавар: Уг эмийг эмчийн хяналтад хепатит С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ, Бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна.
Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд, үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүнд 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 гаруй улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22804
0 эможи




