Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнхийн Лексус-570 машиныг 16 саяар авч, 120 саяар зарсан хэргийг хэлэлцэхээс татгалзжээ Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнхийн Лексус-570 машиныг 16 саяар авч, 120 саяар зарсан хэргийг хэлэлцэхээс татгалзжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнхийн Лексус-570 машиныг 16 саяар авч, 120 саяар зарсан хэргийг хэлэлцэхээс татгалзжээ

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрт хоржоонтой, идэж, уухын дон туссан эрхмүүд цуглаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цавчаа, наймаа эрхэлж суудаг бололтой. 

Тэдний нэг бол “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх юм. Тэрээр “Лексус-570” загварын 99-14УБҮ улсын дугаартай жийп машиныг “Эдлэх хугацаа нь дууссан”  нэрийн дор 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон байдаг.  Шалгалтаар ганц Лексус-570 ч биш тоёота “Нiace” загварын автомашиныг мөн л хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан нь мөн тогтоогдсон юм. 

2020 оны жилийн эцсийн тооллогоор уг машиныг худалдах тухай шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргаагүй байхад Д.Батмөнх нь тус газрын мэргэжилтэн Д.Болортуяад дээрх хоёр автомашиныг актлах, дуудлага худалдаагаар борлуулах тухай олон нийтэд мэдээлэхгүй байх, худалдааг хязгаарлагдмал оролцогчтой зохион байгуулах талаар чиглэл өгсөн аж. Үүнийх нь дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэд уг тээврийн хэрэгслүүдийг актлах, олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэг өгч улмаар 2021 оны долдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг дээрх Т.Батмөнхөд даалгажээ. Ингээд дуудлага худалдаанд түүний жолооч Б.Энхбаатарын хамаарал бүхий этгээд оролцож, 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар түүнийгээ 120 сая төгрөгөөр бусдад худалдсан болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэх мэдээлэл байдаг юм. 

Тэгвэл тус хэргийг гуравдугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүх гомдлын хурлаар хэлэлцээд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
655780
2 эможи

Зочин
2024-04-01 20:10
Шүүхийг атгачихсан юм биш үү.
keyboard_arrow_up