Хэн нэгний ГЭГЭЭН САЙХАН өглөө нь хэн нэгний “ХАР БАРААН ӨГЛӨӨ“ Хэн нэгний ГЭГЭЭН САЙХАН өглөө нь хэн нэгний “ХАР БАРААН ӨГЛӨӨ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хэн нэгний ГЭГЭЭН САЙХАН өглөө нь хэн нэгний “ХАР БАРААН ӨГЛӨӨ“

2023 оны 8 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үер бууж, Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг байсан 200 гаруй айл өрх усанд автсанаас гадна дөрвийн дөрвөн иргэн алтан амиа алдав. 

Гэнэт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалд хэн хүнгүй харуусч, дөрвөн хүнийхээ араас гашуудан, талбай дээр зул асаан сэтгэлээ жаахан тайвшруулах ая бодов...

Гэвч зарим нэгний хар бараан өглөө нь зарим нэгний гэгээн өглөө байсан бололтой. Шөнө дөлөөр ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдал хүндхэн байгааг дуулгасан. Өнөөдрийг хүртэл БЗД-ийн дээрх хэсгүүдэд 1000 гаруй ажилтан, алба хаагчид тасралтгүй ажиллаж, гэртээ ч харих завгүй гүйлдэж байгаа. 

Гэтэл үерээр дөрвөн иргэнээ алдсан уй, гашуудалтай өглөө Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Сэтгэлийн шуналаа дийлэхгүй болох цагаас амьдралын тэнцвэрээ алддаг. Гэгээн сайхан өглөөний мэнд" хэмээн цахим орчинд мэнд мэдэв... 

Төрийн өндөр албан тушаалтан "мэдрэмжгүй" гэхэд арай л мэдрэмжгүй юу. Үерт өртсөн иргэдэд хандсан ямар нэгэн ажил хийхгүй бол яваж чимээгүй байж болоогүй юу... 

Ийм үед хэн ч баяртай үйл явдал тохиолдсон ч хэлээ хазаад чимээгүй өнгөрөөхөөр...

Үерт өртсөн 10 сартай хүү, 15 настай хүүгээс гадна Хэнтий аймгийн хоёр иргэний ар гэрт ямархан хэцүү байгаа бол... Бидэнд гэгээн сайхан өглөө бишгүйдээ л олон бий. Тэгэхдээ энэ өдөр бол ёстой биш шүү сайдаа!!! 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
649470
3 эможи

Зочин
2023-08-08 02:02
Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000. . . Modify your connection—————————>>> https://Www.FB.DailyPay7.Com
Иргэн
2023-08-07 10:04
Батэрдэнэ гэж ЖДҮ чин уянгалан донгодож, FB ээр ажлаа явуулдаг бүр ямар ч чадваргүй гар штэ,ха ха. Одоо тэгээд тавилан юм даа.
keyboard_arrow_up