Хотын дарга нарын “ДАВС ТОЙРСОН ДАРХАН БИЗНЕС“ Хотын дарга нарын “ДАВС ТОЙРСОН ДАРХАН БИЗНЕС“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга нарын “ДАВС ТОЙРСОН ДАРХАН БИЗНЕС“

2023 оны 4 сарын 03

Arslan.mn

Урин дулааны цаг ирж Улаанбаатарын халтиргаа гулгааны хэрүүл уруул мартагдаж эхэлсэн. Харин амралтын өдрүүдээр орсон цас хэзээнээс хэл амтай давс болон урд хөршөөс “үнэ цохиж” авсан зам цэвэрлэх машиныг эргэн сануулав.

Хотын эрх мэдэлтнүүдэд давс хэмээх дархан бизнес байдаг тухай ярьдаг. Өвөл болдогоороо болж байсан цагт давс, хайлуулах бодисыг хүссэн хүсээгүй авч таарна. Барьж аваад тоолохгүй баримжаагаар хэмжигддэг, барин тавин хянаж тогтоох аргагүй таатай бизнес.

Улаанбаатар хот жилдээ 2.0-2.2 тэрбум төгрөгийг давс худалдан авахад төсөвлөж 4000  гаруй тн-ыг бэлтгэдэг гэсэн тооцоо бий. Цас багатай өвөл бол бэлтгэсэн давс дараа жилийн нөөцөд үлдэх боломжтой. Тухайлбал, энэ өвлийг эс тооцвол өмнөх хоёр жилийн өвөл давсны хэрэглээ бага байсан.

2020-2021 оны өвөл хөл хорионы оргил үе байв. Тийм болхоор зөвхөн тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусад машин тэрэгний хөдөлгөөн бараг бүрэн хязгаарлагдсан. Ямар сайндаа хот тохижилтын газрын мэргэжилтэн тэр үед “Бодис цацсаны дараа автомашины дугуйн эргэлтэд хайлдаг. Гэтэл хөл хорионы улмаас машины хөдөлгөөн харьцангуй бага байгаа болохоор бодисны хайлах хугацаа удаан байна” гэж ярилцлагадаа дурдаж байхав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгэн даргын хэлснээр 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3495 тонн давс, 4747 тонн бодисыг нөөцөлсөн бөгөөд “энэ хэмжээ бол хангалттай гэж үзэж болно” гэж  тодотгож байв. Энэ хэрээр Улаанбаатарын “тэг” зогсолтын энэ үед бэлдсэн давс, хайлуулах бодисын хэрэглээ бага байсан нь тодорхой.  Үргэлжлүүлээд 2021-2022 оны өвөл ч бас цас багатай байсныг иргэд мартаагүй байх. Тухайн үеийн хотын ерөнхий менежер Д.Ганболд “Давсны 4874.1 тонн, бодисын 3,000 тонн орчим нөөцтэй” гэж мэдээлж байв. Энэ нь өмнөх өвлөөсөө 1000 гаруй тонноор нэмэгдсэн гэсэн үг юм.

Гэвч Улаанбаатарын өвөлжилт ковид, цас багатай өнтэй өвлийн “ачаар” хоёр жил тун хэмнэлттэй болж өнгөрсөн. Харин тэр дараалсан хоёр өвлийн бэлтгэсэн давс, хайлуулах бодисыг хэрхэн яаж зарцуулсан нь тодорхойгүй. Сануулахад, тухайн үед эдгээр давсыг хувь компаниудад зарсан сураг гарч байсан юм даг. Энэ хугацааны давс, хайлуулах бодисын  “Но”-г сөхөж тавьсаныхаа хариуд Хотын ерөнхий менежер асан Д.Ганболд  ажлаасаа халагдсан гэх яриа бас бий.

Өнгөрсөн өвөл Улаанбаатар цас ихтэй, энэ хэрээрээ халтиргаа гулгаа ихэссэн. Давс бодис цацааад байгаа хэрнээ халтиргаанаасаа салж чадахгүй өвөлжлөө. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгийн хэлснээр  атомашины яндангаар гарч байгаа ус энэ халтиргааны буруутан болж таарсан бөгөөд  түүний энэ үг яндангаасаа ус гоожуулдаггүй явган хүний замын халтиргаа юуных вэ гэсэн сөрөг асуулттай тулгарч байв.

Арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 4,250 тонн давс, 2,000 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байгаа тухай мэдээлж байсан. Гэвч давс бус хужир цацсан гэх хачирхам мэдээлэл ч бас гараад амжив. Олны үг ортой байдаг даа.

Ам нээснийх гэдэг шиг өнгөрсөн өвөл нийслэл хот зам талбай цэвэрлэх 28 машин худалдаж авсан. Хотын иргэдийн “явдаг тоос сорогч” гэж нэрлэсэн энэ төхөөрөмж бие нь бага, бэлчээр нь холгүй ч нэг бүр нь 125.7 сая төгрөгийн өнөдөр үнэтэй эд.

Нийтдээ 3.5 тэрбумаар авсан эдгээр 28 машин хотод ямар өөрчлөлт авчрав гэдэг нь тодорхой харагдахгүй байгаа. Хотын гудамж талбай хог шороондоо дарагдсан хэвээр л байна.  Хятадын цахим худалдаанд 20-30 сая төгрөгөөр зарагддаг машиныг 125.7 сая төгрөгөөр авлаа гэж иргэд шүүмжилж байгаа ч Хот тохижитын газрын дарга Б.Мөнхцэцэг моторын хүчин чадал, даац, шүүрийн хэмжээ зэргийг харгалзаж үзсэн гэсэн хариу өгөөд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
645808
1 эможи

Бар
2023-04-03 08:53
Хужир авснаас болж маш их хохиол учирж бга энэ их аваар осол цасыг муу хайлуулснаас болж хувт хүний эт хөрнгө бик эрхтнгх хохирч бна энэ бөхг зайлуул
keyboard_arrow_up