“АЖЛЫН ТАЙЛАН ба БЭЛГИЙН ДАРАМТ“ “АЖЛЫН ТАЙЛАН ба БЭЛГИЙН ДАРАМТ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“АЖЛЫН ТАЙЛАН ба БЭЛГИЙН ДАРАМТ“

2023 оны 2 сарын 06

Arslan.mn
УИХ-ын чуулган завсарлаж, сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж эхэллээ.

Сар шинийн баяр дөхсөнийг далимдуулан гишүүд тойргийнхоо ахмадуудад АЖЛЫН ТАЙЛАН, ГАРЫН БЭЛЭГ гардуулах ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. 

Салхийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хагалсан бөгөөд тэрээр Баянгол дүүргийн ахмадуудад печень, ногоон цай, сүү, даршилсан ногоо, ажлын тайлан бүхий сэтгүүл тараав. Харамсалтай нь ихэнх барааных нь хугацаа дуусах дөхсөн, дууссан байсныг цахим орчимд иргэд нийтэлсэн байлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дээлийн өнгө, ууттай чихэр, Их тайга цай, цаг тооны бичиг тараасан бол Ж.Сүхбаатар ноолууран бээлий, ууттай чихэр, шоколад зэргийг өгчээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам гишүүн Сэлэнгэд бэлгэн бороо оруулсан сурагтай.  Зарим нэг настайчууд "Ээждээ зодуулдаггүй хэн байсан юм" хэмээн өмөөрч байгаа талаар цахим орчинд түгээд байна. 
Харин Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүн А.Адъяасүрэн нар эдгээр өдрүүдэд тойргийнхаа ахмадуудыг хүлээн авч уулзаж байна. А.Адъяасүрэн энэ үеэр малчдад хивс, архи, набор өгчээ. 

Энэ мэт сар шинээр ахмадуудаа бөөгнүүлж аваад АЖЛЫН ТАЙЛАН нэртэй БЭЛГИЙН ДАРАМТ үзүүлэх нь уламжлал болоод удаж буй. Шүүмжлэх иргэд ч олон.

Иргэдийн боломж, саналыг гарын бэлгээр худалдаж авдаг улстөрчдийн улны санаа хэдий болтол үргэлжлэх бол... 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644566
0 эможи

Доржбал
2023-02-06 12:33
Бэлгийг нь аваад бай.Саналаа өгөхдөө тэдний төлөө бүү өг.
keyboard_arrow_up