“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ“-ийнхэн нүүрсээ “ТАВАГЛААД“ өгөх ёстой юу? “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ“-ийнхэн нүүрсээ “ТАВАГЛААД“ өгөх ёстой юу?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ“-ийнхэн нүүрсээ “ТАВАГЛААД“ өгөх ёстой юу?

2021 оны 11 сарын 15

Arslan.mn

Улаанбаатарчууд утаагүй болоод гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноор өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрдэг байсан агаарын бохирдол арилж, нийслэлчүүдийн амьдралын чанарт дэвшилтэт өөрчлөлт гарсан.

Өдгөө "Таван толгой түлш" ХХК Баруун бүсийн үйлдвэрийн дөрвөн цехийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн гурван цехийн 8 шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангаж байгаа аж.

Түүхий нүүрс боловсруулагдан иргэдийн гар дээр ирэх хүртлээ үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гэсэн гурван шат дамжлагыг дамждаг бөгөөд нийт 2500 хүн ажилладагаас 1600 нь орон тооны ажилчид байдаг байна.

Нийслэлчүүдийн эрүүл, цэвэр агаар бүхий тав тухтай амьдралын төлөө 2500 хүн өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн үг. Айлуудын янданг гэрт нь очиж хөөлөх жижиг деталь үйлчилгээ хүртэл энд багтдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан түлштэй холбоотой хэл ам, санал гомдол тасарна гэж байхгүй.

Хамгийн сүүлд гэхэд түлшний шуудай тасалдсан нь ковидтой холбоотой хил гаалийн хорионоос үүдэлтэй. Түлшний уут байтугай хүнсний нарийн ногоо хүртэл хомсдож буй цагт гайхах ч зүйл биш. Ийн "Таван толгой түлш"-ийнхэн арга буюу 100 кг-ын даацтай цагаан шуудайнд түлшээ савалж борлуулж эхэлсэн нь иргэдийн зүгээс мэр сэр хэл ам дагуулж эхэлсэн.

Энэ нь гэхдээ хэр бодитой асуудал, бэрхшээл вэ? Малчид малаа мотициклээр хариулдаг болсон шиг гэр хорооллынхон усаа приусээр зөөдөг болсон. Сайжруулсан шахмал түлшээ ч машинаараа зөөчихөж болно гэсэн үг. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад портероор түлшээ зөөдөг байсан цаг саяхан.

Товчхондоо цагаан шуудайны асуудал бэрхшээл биш чухамдаа "бааш" гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгээд ч энэ бол цаг зуурын бэрхшээл бөгөөд хил гаалийн үйл ажиллагаа жигдэрмэгц шийдэгдэх асуудал аж. Цаашилбал, сайжруулсан шахмал түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх талаар судалж байгаагаа компанийн удирдлагууд онцолж байлаа. Түүнчлэн өмнө нь хэрэглэж байсан хуучин уутаа авчраад түлшээ савлуулаад авах боломж ч байгаа аж. "Хуучин уутаа бариад ирвэл бид дуртайяа савалж өгнө. Жинхэнэ эх оронч хэрэглээ, хандлага эндээс эхэлнэ шүү" хэмээн "Таван толгой түлш" компанийн гэрээт борлуулалтын цэгийнхэн ярьсан.

Эндээс ямар бодол төрсөн гээч. Бид хэт бэлэнчлэх сэтгэлгээ, төр засгаа шүүмжлэх зан суртахуунд хүлэгдчихсэн юм биш үү. Өөрсдөө хийцгээе. Өөрөөр сэтгэцгээе. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь чухамдаа би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэх биш харин бодит үйлдэл, зөв хандлага юм шүү дээ. Үгүй ядахдаа яндангаа өөрсдөө хөөлдөг болцгооё. Утаа мэдрэгчээ унтахдаа асаадаг болцгооё. Таван толгойгийнхон түлшээ таваглаж өгөх үүрэггүй биз дээ

Эх сурвалж: TUMEN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
632696
5 эможи

Иргэн
2021-11-17 08:13
Та нар шиг амьдарлаас тасарсан намын бөгс долоосон юм нууд юугаа ч мэдэхгүй дээ өөр хэлэх ч үг алга .ядаж нэг өдөргэр хороололоор яваад 100 кг нүүрс өргөөд үз шээснүүдээ !
ЖАРГАЛСАЙХАН
2021-11-15 20:53
ЗА ЁСТОЙ УУЧИЛААРАЙ ТА НАР ЯАГААД БУСДАД БУРУУГ ӨГЧ БАЙДАГ ЮМ БЭ ? ҮНЭХЭЭР ӨРӨВДМӨӨР БАЙГАА БИЗ ДЭЭ.Ганц шуудай дотооддоо хийж чадахгүй бүх юмыг гаднаас бэлэнчилчихээд байж яагаад энэ ядарсан хөггшчүүлээ 100кг нүүрс даагаад аваад явж чадсангүй бэлэнчилж байна гээд байгаа юм бэ? ҮНЭ БУУРАЛСАН ГЭЭД АРД ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧИЖ БОЛРХГҮЙ ШҮҮ.ЭХлээд гарч байхдаа овоо байсан одоо бол нойтон илч муутай болсон.маш их үүрмэг хогтой ,тортог хөө ихтэй байна Угаартахаа хүрвэл тэр утаа мэдэрч байгаад ч хэрэггүй .Сайжруулсан гэж гэрлэсний учир юу юм бэ ? ҮНЭХЭЭР л сайжруулсан юм бол утаа мэдрэхээр яах юм бэ? Яагаад хүний эрүүл мэндэд тохирсон юм хийж болоогүй юм бэ? ҮНЭХЭЭР л ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ИЛҮҮ САЙЖРУУЛСАН БОЛ ТЭР УТАА МЭДРЭГЧИЙН ХЭРЭГ БАЙХГҮЙ СЭТГЭЛ АМАР ТҮЛЭЭД СУУЖ БАЙХ ЮМ БИШ ҮҮ.ЮМ ХИЙХЭЭРЭЭ ДАНДАА ДУТУУ ЮМ ХИЙНЭ ТЭРНИЙ БУРУУГ НӨГӨӨ Л АРД ИРГДЭД НЬ ҮҮРДЭГ ШҮҮ.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Иргэн
2021-11-15 16:06
30настай өв тэгш залуу хүн авхад хүртэл хэцүү байна машинаар авсан ч буулгах байршуулах гээд
Түвшин
2021-11-15 15:59
100кг шуудайтай цемент харсан уу? 100кг савалгаатай гурил харсан уу? Яагаад бүгд 25кг савалгаатай байдгыг мэдэхгүй болоод ингэж бичиж байна уу? Зүгээр шуудай тасарсан нь бидний буруу гээд буруугаа хүлээчиж болдоггүй юм уу? Хэрэглэгч нараа ингэж доромжлон доромжлон худлаа ярин ярин биеэ өмөөрөхөө болимоор юм.
Зочин
2021-11-15 15:56
Судалж байгаал гэж шаана. Хахаха утаа алга болсон юм алга
keyboard_arrow_up