COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бурханы шашин эгэл байх, энгийн байхыг сургадаг бус уу...

админ
2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр болсон. 

Коронавирусийн цар тахлын үед олон иргэд нэг дор бөөгнөрөхийг хориглосон энэ цаг дор болсон тус төрийн тахилгыг хүмүүс төдийлөн сайшаахгүй байгаа нь харагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагаж явсан жийп машины цувааг ч хүмүүс тоолж барсангүй гэх нь байна. 

Үүнээс гадна зураг дээр харагдаж буй лам хуваргуудын заларч буй ширээ, сандал өөрийн эрхгүй нүд татна. Бурханы шашин угтаа элэг байх, энгийн байхыг сургадаг бус уу. Тэр өндөр уулын орой дээр очоод ийм тансаг сандалд тухлах нь утга агуулгыг зөрчилтэй мэт харагдана. Хичнээн хүн энэ сандалыг өндөр уулын орой дээр залах гэж зүдэрсэн бол... 

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга даруухан, энгийн байсан бол ард иргэд ч ингэж их үг хаяхгүй байсан даа... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
629650
4 эможи

otgonbileg
2021-08-11 19:22
odoo ued lam, nam 2 shig khereggui yum mgl-d baihgui. koronogoos khurdan salaad ediin zasgaa ood ni tat .oor yum khereggui.
Зочин
2021-08-11 18:29
Энгийн байвал сайхан.энэ том суудал сандалуудыг өөд уруу зөөхөд хэцүү байх аа ккк
зочин
2021-08-11 04:39
Энгийн байвал тахилга сонин, болж бгаа ч юмуу ,хүндэтгэлгүй бн гэж нутгаа холоос зорьж очсон хүмүүс нь өмнө шүүмжилээд зохион бхйгууулалтгү гээд байсан. Хайрханы Төрийн тахилгад хүндэтгэлтэй л бэлдсэн бн юун буруу бгаа юм
hun
2021-08-10 18:44
Ёстой тэнэг харагдаж байна цаад хүмүүс нь ийм сандал ширээ бэлдсэн ч лам нар нь ийм юман дээр суужил бдаг ингэх хэрэггүй гээд болиулах хэрэгтэй
Юу ч болоодайгаан
2021-08-10 16:38
Зочин
УНШИ ГЧ
2021-08-10 12:41
Лам нар нь би заавал сэнтийд заларна гээгүй байхаа, тэд өөрсдөө тэгж ингэж явна гэж зохион байгуулахгүй шүү дээ, хэлсэн цагт нь очоод л хурал номоо айлдана, харин ёслолыг сүртэй болгох гэсэн хурган даргын санаа харагдаад байна
keyboard_arrow_up