ДУТУУ ХАЙРЛАСАН ДУТУУ ХАЙРЛАСАН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДУТУУ ХАЙРЛАСАН

2020 оны 9 сарын 23

Гифка листья осень падает гиф картинка, скачать анимированный gif на GIFER  от Dikazahn

Хүн бүхэнд дуртай, дургүй улирал гэж байдаг шиг миний дургүй улирал НАМАР. Хэн нэгэн надаас буцчих юм шиг санагддаг энэ улиралд хэн нэгнийг алдсаар байдаг нь муухай. Намрын шар өдрүүд өнгөрч өгөхгүй сэтгэл үймрүүлсээр. Хаа нэгтэйгээс хэн нэгэн “Өвөө намайг хүлээ” гэх цовоо цойлгон дуу хадлаа. Саяхан л миний охидууд “хотын өвөөтэй” байсан.  

"Өвөө одоо намайг өргө, одоо намайг эргүүл, гоё юм авчирсан уу, битгий гарах гээд бай, гэртээ л байж бай" гээд гурван ач, зээ нь өвөөгөө хошуулдаж, өвөө нь ч хошуугаа дэвсээд хайрладаг байсан.

Бид аавгүй, ханьгүй, өвөөгүй 20 хоногийг үджээ. Таны минь ор эзгүй. Гэр хоосон оргиод... Ээж маань өөрийгөө барих гэж хичээж, хүүхдүүд бид ч ээжийнхээ сэтгэлийг сэвтүүлчих вий гэсээр өдөр хоног зуурч улирсаар. Өвөл л хурдан болоосой. Өөр юм бодогдох байх. Эхний хэдэн өдөр охидууд өвөөгөө нэхээд мөн ч их уймруулсансан. Хүүхдүүд тэгэхдээ их ухаантай, хэрсүү  юм. Хэлж зүрхлэхгүй байхад зөнгөөрөө мэдрээд нэг их юм асуухаа больчихсон.

Анх хүүгийн тань хань болохдоо, таныгаа ааваа гэж дуудсан өдрөө мартдаггүй юм. Цагаан сарын үеэр буузны их ажилд туслахаар ирэхдээ "ааваа" гэж дуудаж билээ. Эхэндээ эвлэхгүй байсан ч дорхноо л та бид хоёр аав, охин хоёр болчихсон. Анхны ачаа үнэрлэхдээ “Ямар жижигхэн юм бэ” гээд нээх холоос хараад инээгээд л байсан. Нүдэнд нь баярын, хайрын оч гялалзаж, тэр жижигхээн амьтныг эвийлэн хайрлаж, надаас илүү харж хамгаалсансан. Гарах болгондоо охиндоо  ямар нэгэн юм аваад л ороод ирнэ. Дүүрэн хайранд бөмбөрчдээ миний охидууд.

Харин би аавыгаа дутуу хайрласан муу охин. Барагийн зүйлд юм дуугардаггүй аав маань нэг удаа “Миний охин хүүг минь сайн хайрлаарай, бас баярлалаа” гэж хэлээд хоолой нь зангирч билээ.  Тэр үед би таныгаа ч гэсэн хайрлаж, халамжлахгүй яав даа хэмээн өөрийгөө зүхэж сууна. Ааваа. Охиноо уучлаарай. Таныгаа дутуу хайрлаж, танд дутуу хандаж байсанд. Юм бүхэнд уучлаарай. Тэгэхдээ охин нь хүүг тань, ээжийгээ, дүүгээ хэнээс ч илүү хайрлаж, халамжилж түшиж тулна аа. Та минь арагшаа битгий санаагаа чилээгээрэй. Би, бид хичээж байгаа, хичээх ч болно.

БИ ОДОО БҮГДИЙГ НЬ БҮТЭН ХАЙРЛАНА. ХАЙРТАЙ ШҮҮ ААВАА.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
620017
7 эможи

Зочин
2020-09-23 21:49
Bugdiig buten hairlanaa
Зочин
2020-09-23 14:39
keyboard_arrow_up