Отгонтэнгэр их сургууль шинжлэх ухааны ажилтнуудаа алдаршууллаа Отгонтэнгэр их сургууль шинжлэх ухааны ажилтнуудаа алдаршууллаа
11 сарын 29, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Отгонтэнгэр их сургууль шинжлэх ухааны ажилтнуудаа алдаршууллаа

2026 оны 11 сарын 28

Arslan.mn

Монгол Улсад жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх ням гарагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Отгонтэнгэр их сургууль сургуулийнхаа Шилдэг судлаач эрдэмтдээ алдаршуулах хүндэтгэлийн ёслол боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээг ОТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, ректор, доктор, дэд профессор Н.Энхзаяа нээж үг хэллээ. Тус арга хэмжээнд ШУА-ийн Хубилай хааны одонт, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор, профессор С.Одхүү “Боловсрол эрхэм үнэт зүйл болох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж санал солилцов.

ОТИС-ийн ректор профессор Н.Энхзаяа хүндэтгэлийн арга хэмжээ нээж хэлсэн үгэндээ “ОТИС-ийн нийт багш, судлаачдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чансаа өндөртэй сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж байгааг онцлон дурьдлаа.

Арга хэмжээний хүрээнд Web of Science (WoS), Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн ОТИС-ийн багш, судлаачдад хүндэтгэлийн цом, батламж гардууллаа.

Arslan.mn

Онцлог бүтээлүүдээс нэрлэвэл, доктор Х.Алтанхундага нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг эрт илрүүлэх, гэр бүлд түшиглэн дэмжих туршилтын судалгаа”, доктор М.Сувд нарын “Цахим арбитрыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтын чиг хандлага”, доктор П.Эрдэнэбат нарын “Монголын аялал жуулчлалын орлого, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх арга зам” бүтээлүүд багтсан байна.

ОТИС 2026 онд багш, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг үнэлж алдаршуулах, судалгааны үр дүнг сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлээр дамжуулан түгээх, оюутны судалгааны оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш, судлаачдаа алдаршуулж, ОТИС-ийн 35 жилийн ойн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671748
0 эможи

keyboard_arrow_up